50 иргэнд 5.6 га газар өмчлүүлжээ

Булган аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын алба, Булган сумын Газрын алба он гарсаар иргэн, аж ахуйн нэгжээс 310 орчим өргөдөл хүлээн авч, газар олголт хийжээ.
Шинээр 50 иргэнд 5.6 га газар өмчлүүлэн, 18 иргэний өмчлөх эрх шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж 8 нэгж талбарт эзэмших эрхийг нь баталгаажуулсан байна.
Мөн эзэмшлийн газрын хэмжээг дураараа сунгаж барилга байгууламж барьсан 9 иргэнд 3.2 сая төгрөгийн торгууль ногдуулсны дээр 6 дугаар багийн Д хэсэгт дур мэдэн шон зоосон, мөн 2,5 дугаар багт зөвшөөрөлгүйгээр гарааш барьсан 9 иргэнд мэдэгдэл өгчээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ