Нударга ч зөрүүлнэ, хөөрөг ч зөрүүлнэ

img

Одоогоос гурван жилийн өмнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын үеэр сүмогийн Их аварга Д.Дагвадорж МҮОНРТ-ын захирал асан М.Наранбаатар нар нударга зөрүүлсэн тухай нэг хэсэгтээ шуугисан.

 

Нударга зөрүүлэх ч юу байхав. Их аварга л нударгаа хөдөлгөсөн гэнэ билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тэднийг нударга биш хөөрөг зөрүүлж байхыг харав.

 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд болсон Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх даншиг наадмын нээлтийн үеэр тэд ийнхүү хөөрөг зөрүүлэн мэнд усаа мэдэлцлээ. Энэ нь Их аваргад гурван ч удаа нудруулсан М.Наранбаатар түүнийг уучилсны илрэл бололтой. Монгол эрчүүд, монгол наадам гэдэг ийм л сайхаан.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
2 oo saihan bna
2015-08-03
Зочин:
mangar m a l
2015-08-01
So:
Gvndvvgvi mongol erchvvl saihan bn
2015-08-01
Jargal:
Gunduugui Mongol ervhuud.
2015-07-31