Л.Гансүхийг ирэх даваа гаригт шүүнэ

img

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал ирэх даваа гаригт болохоор товлогджээ.

 

Түүнийг “Нүүрс”  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбумыг завшсан хэрэгт буруутгаж, АТГ-аас өнгөрөгч оны долоодугаар сарын 29-ний өдөр баривчилсан ч мөн оныхоо 10 дугаар сард шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад байгаа.

 

Л.Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал ирэх наймдугаар сарын 3-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ