Сайд нарыг чөлөөлөх төслийг Д.Гарамгайбаатар өргөн барих уу

Шийдлийн Засгийн газраас МАН-ын сайд нарыг чөлөөлөх хуулийн төслийг 13.00 цагт өргөн барина гэж байсан ч хугацааг хойшлуулж, 13.40 цагт болголоо.
Сайд нарыг чөлөөлөх, томилох асуудал ирэх сарын 3-нд эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт бичигдэж буй. Харин энэ өөрчлөлтийн төслийг хэн өргөн барих нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарыг чөлөөлөх төслийг УИХ-д өргөн барихгүй гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт ч Ерөнхий сайдтай нэг байр суурьтай байгаа болов уу. Тэгэхээр МАН-ын сайд нарыг "хөөх" төслийг өргөн барих хамгийн өндөр магадлалтай хүн нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар болж байна.
Энэ асуудал тун удахгүй тодорхой болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ