Энх тайваны корпус 1149 сайн дурын ажилтнаа Монгол руу илгээжээ

Монгол Улс, АНУ-ын Энх тайваны корпусын хооронд Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 25 жилийн ойн хэвлэлийн бага хурал өнөөдөр ГХЯ-нд боллоо.
Хэвлэлийн бага хуралд Монголын талаас Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Америкийн талаас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпер Кэмпбэл, Энх тайвны корпусын орон хариуцсан захирал Дарлин Грант нар оролцож мэдээлэл хийв.
Тус ой нь Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн түүхэн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 24 жилийн хугацаанд нийт 1149 сайн дурын ажилтныг манай 21 аймгийн сумдад ажиллуулж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ