Улсын харцага Б.Одгэрэлд хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх Бат-Очирын Одгэрэл зургаа давж, Монгол Улсын харцага цолтой болсон билээ.
Тэгвэл энэ сарын 2-нд буюу өчигдөр сэлэнгэчүүд "шинэхэн" харцагадаа хүндэтгэл үзүүлж, мялаалгын наадмыг хийжээ.
Наадам Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд болсон бөгөөд Төр засаг, нутгийн удирдлагууд оролцжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ