Каддафигийн хүүг Амал өмгөөлнө

img

Ливийн удирдагч асан Муаммар Каддафигийн хүү Сайф Ал-Ислам Каддафиг холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клуни өмгөөлөхөөр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Каддафигийн хүүг 2011 онд Ливийн Обари тосгоноос баривчилсан бөгөөд аавыгаа Засаг барих үед өрнөсөн Арабын хувьсгалыг хүчээр тарааж, олон хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж, өнгөрсөн долоо хоногт цаазаар авах ял оноосон билээ.

 

Сайф Ал-Ислам давж заалдах эрхтэй юм. Тэрбээр өөрийн өмгөөлөгчөөр Амалийг сонгосон байна. Амал энэхүү саналыг хүлээн авч, тун удахгүй Сайфтай уулзахаар болжээ.

 

Хатагтай Клуни өмнө нь “Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиа Ассанж болон Орост орогнож буй “NSA”-ийн ажилчин асан Эдвард Сноуданыг өмгөөлж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ