Бамбай хоншоорт могойг Богд ууланд тавилаа

img

Хотод орж ирсэн могойг байгальд нь буцаан тавилаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хороололд байрлалтай “Намуун бууз” гуанзны барилгын сууринд могой үүрлэсэн байгааг тухайн газрын оршин суугчид мэргэжлийн байгууллагад мэдэгдсэн байдаг.

 

Тэгвэл амьтан судлаачид тус могойг судлан үзэж, бамбай хоншоорт могой болохыг тогтоожээ.

 

Мөн тэд могойг Богдхан уулын Богинын аманд тавьсан байна.

 

 

Б.Дэжид

 

Гэрэл зургийг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ