Б.Эрдэнэбат буруутай юу

img

Монголд юу байна? Тариалалт хийх газар элбэг бий. Муулаад идэх мал хангалттай байна. Гэвч хангалттай байгаа бүхний өртөг хязгаарлагдмал мэт өндөр. Гурил, махны үнэ өснө үү л гэхээс буурч байгаагүй зах зээлийн жамтай. Өдгөө ч гурилын үнэ өсч, цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна.

 

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Молор эрдэнэ орших” компанийн захирал Б.Эрдэнэбат энэ жил ургацын 80 хувийг алдана гэсэн ярилцлага өгч, гал дээр тос нэмж орхив. Түүний ингэж хэлж, шүлс нь хатаж амжаагүй байхад гурилын үйлдвэрүүд үнээ нэмчихлээ. Үнэ нэмэгдэхэд ургацын байдал, тариаланчдын үг нөлөөлсөн гэдгийг нуусангүй.

 

“Алтантариа” ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ч.Аюушжав: Манай компани долоодугаар сарын 25-нд гурилын үнээ 80-100 төгрөгөөр нэмсэн. Иргэдийн худалдан авалт эрс нэмэгдсэн. Ургац алдана гэсэн мэдээллээс болсон байх. Ингэж борлуулалт нэмэгдсэн учраас үлдэгдэл  гурилаа хүмүүст хүргэхийн тулд үнээ бага зэрэг нэмсэн. Цаашид үнэ нэмэх асуудал одоогоор яригдаагүй.

 

 

 

“Милл хаус” ХХК-ийн борлуулалтын алба: Гурилын үнэ кг тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдсэн. Гурилын нөөц бага байгаа учраас үнээ нэмсэн. Цаашид нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна.

 

 

 

 

Харин “Улаанбаатар гурил” ХХК гурилын үнээ нэмээгүй байна. “Улаанбаатар гурил” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Бямбаа: Манай гурилын үнэ одоогоор нэмэгдээгүй. Нэг кг гурил 840 төгрөгийн үнэтэй байна. Ойрын хугацаанд гурилын үнэ нэмэх асуудал яригдахгүй байх. Гурилын нөөц маш бага бий. Шинэ ургацыг хүлээж байна. Буудайны үнэ нэмэгдэхгүй бол гурилын үнээ нэмэхгүй.

 

 

Гурилын томоохон үйлдвэрүүд ийм мэдээлэл өгч байна. Ургац алдана гэсэн яриагаар иргэдийн худалдан авалт ч нэмэгдэж. Үүнийг дагаад үйлдвэрүүд үнээ нэмжээ. Дээр нь үйлдвэрүүдэд гурил, буудайн нөөц маш бага байгаа гэнэ. Байгаа жаахан гурилынхаа үнийг “хаданд гаргаж”, хэрэглэгчид ч кг тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдсэн гурил идэж байна. Чоно бороог далимдуулсан нь энэ.

 

Гурилын үйлдвэрүүдийн үнийг өсөлтийг Хүнс, хөдөө, аж ахуйн яам ямар ч үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байна. Салбарын яамны мэдээллээр Монгол Улс буудай, гурилын хомсдолд орохгүй. Нэг үгээр хэлбэл одоо ч, цаашид ч гурилын үнийг нэмэх ямар ч шалтгаан, үндэслэл байхгүй. Энэ жил ургацын тодорхой хувийг алдана. Гэхдээ Б.Эрдэнэбатын ярьж буй шиг 80 хувийг алдахгүй гэдгийг яамнаас хэлж буй.

 

Бодлогыг барьж буй яам иргэдийг ийн тайвшруулж байх хооронд гурилын үйлдвэрүүд ч үнээ нэмж, цаашид хэрхэн өсгөхөө ч тооцоолж буй. Үүнийг дагаад гурилны орцтой бүтээгдэхүүн бүрийн үнэ нэмэгдэнэ. Өргөн уудам нутаг, газрын хэвлий дэх баялаг, мал сүрэг хэдий их байна, тэр хэрээр уруудан доройтдог амьдралын хуультай монголчууд ч үнийн өсөлтөд хүлцэнгүйгээр дарлуулж байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ тариаланч мөн юмуу
2015-08-04
Eba batsaand:
Chi ingej yarih bloogvi shvv tarai tarih gedeg chinii duu tavichaad dagaj am barihaas arai oor zvil gazar bulsan blgon urgaad bdiin bish etsdelee hvleej sur teriig ard tvmnii amidral ruu bvv hutgaad bai
2015-08-04
зочин:
энэ лалар одоо юу вэ. новшийг шалгаад хариуцлага тооцох хэрэгтэй. олигтой ч дуулж чадахгүй дээр хүмүүсийн амьдралаар тоглоно гэнээ муу новш.
2015-08-04
Эба-д:
Эба чи гай болохоо боливол яасын бэ. Таны гавьяагаар тонн тутмын урамшуулал байхгүй боллоо. Чанар харж урамшуулал олгохоор болсон. Бага газар тариа тарьдаг хүнд юу ч олдохгүй боллоо. Танд баярлалаа. Ямар ч будаа авахгүй гэж орилсоор байгаад гурил одоо хэд болчихов. Та гурил иддэггүй болохоор үнэ яаж мэдхэв дээ. Танд дахин баярлалаа. Газар сайн будаагаа асга ган сайхан болж байна. Чи тарьсан тариагүй монголчууд гурилаа идэх л болно.
2015-08-04
Эба-д:
Эба чи гай болохоо боливол яасын бэ. Таны гавьяагаар тонн тутмын урамшуулал байхгүй боллоо. Чанар харж урамшуулал олгохоор болсон. Бага газар тариа тарьдаг хүнд юу ч олдохгүй боллоо. Танд баярлалаа. Ямар ч будаа авахгүй гэж орилсоор байгаад гурил одоо хэд болчихов. Та гурил иддэггүй болохоор үнэ яаж мэдхэв дээ. Танд дахин баярлалаа. Газар сайн будаагаа асга ган сайхан болж байна. Чи тарьсан тариагүй монголчууд гурилаа идэх л болно.
2015-08-04
123:
Ч.АюушжавИнгэж борлуулалт нэмэгдсэн учраас үлдэгдэл гурилаа хүмүүст хүргэхийн тулд үнээ бага зэрэг нэмсэн. HOGIIN NOVSH VE YAADAG PIZDDA CHIN!
2015-08-04
zochin:
ene yasan ever hoshyy gar ni tsevryyteegyi hyn bn
2015-08-04
Зочин:
оросоос импортлох хэрэгтэй
2015-08-04
Оргил:
Бизнес хийхэд шатна босно. Олон зүйл тохиолдоно доо миний дүү тархиндаа жаахан салхи оруул өөрөөр хэлвэл сур бизнес дуу дуулах хоёр өөр шүү,жаахан шатсан бололтой юм
2015-08-04
Zalhuu mongol:
Guril idehee bolichii doo
2015-08-04
zochin:
ene nusgai ,tariachin bolood deer n tcuurdag boljee.tcuuranhai erdenebat.
2015-08-03
bodol:
Ungursun jil zarim uildveruuded gusun kovutiin ulmaas uildverlegchid eh ornii hursund urgasan buudaig avaagui tal bii.eh ornii ur taria erhlegchid maani ungursun jiliin sharhaa ene jil nuhuh gsn bashir arga bhiig uguisgehgui ternii hereer guril uildverlegchid unee nemdeg bur buruu uildel togtvortoi uneeer borluulalt saijardag atal unee ugsej nemdeg judaggui biznes mongold haa saigui eh ornii gsn nereer bugd unee undeslelgui nemdeg
2015-08-03
Bastar:
Gazraa butsaan av. Chaddav une nemehgui hund ni ogie
2015-08-03
Baatar:
Manaihand eh oronch setgel dutagdah yum. Hymraltai ued unee nemeh yum.
2015-08-03
Bold:
En jiliin urgatsaa abaachgui bj guriliin unee nemdeg yadan dabarsan ym be hiij tarij chadhgui bol boli tarilaa gd l tonn tutamdaa tatbariin mungonoos abdag baij
2015-08-03
Зочин:
Ene hunii budaag awah albagguishde hun bur hj bui naimaagaa zasagt shahn gej dairaad bwal yahu
2015-08-03
зочин:
ЭБА Цандэлэг нарыг ер нь шалгахгүй бол ноднингоос эхлээд хаглан бутаргах үйл хийж байгаа нь нууц бишшүү дээ
2015-08-03
irgen:
Ochnoon unetei shahaj ashig olchood ersdel garahaar ingej bolohgui l de bid ta nariin ashgiig gargasan odoo ta bid nar deer achaa uuruulehgui shu
2015-08-03
д:
новшийг шоронд хий
2015-08-03
Бичээч:
Тэр нэг толгой нь ажиллахгүй ЭБА гэдэг нөхрийн улс төржсөн хариуцлагагүй мэдэгдлээс болж асуудал үүсч гурилын үнэ нэмэгдсэн нь гарцаагүй. ЭБА гурилын үйлдвэрүүдтэй үгсэн хуйвалдсан байх магадлалтай тул ШӨХТГазар энэ үнэ нэмсэн шалтгааныг судалж хариуцлага ярих ёстой. ЭБА ер нь үнэ нэмсэн газруудад будаагаа шахахаар ийм алхам хийсэн байх.
2015-08-03
зочин:
Энэ дуучид жүжигчид гэсэн гарууд та нарыг хэн ч биш байхад ард түмэн та нарыг хайрлаж өдий зэрэгт хүргэсэн байх шүү. Та нар ард түмнийхээ хайрыг даах хэрэгтэй шүү. Иймэрхүү болчимгүй юм ярьж ард түмний амьдралд нэрмээс болохоо больчихвол уг нь зүгээрсэндээ. Ард түмэн та нарын энэ болчимгүй үйлдлийг зүгээр хараад суухгүй л байх шүү. ЭБА
2015-08-03
Зочин:
eba bolchimgui medegdel hiij une nemehed tulhets bolloo,yaduu ard tumen nemegdehees ni umnu geed jaahan guril nuutslunu biz dee,teneg zaluu ard tumneer togolchih yumaa
2015-08-03