“МН370” онгоцны хаалга олджээ

img

Энэтхэгийн далайд орших Реюнион арлаас “МН370” онгоцны хаалга байх магадлалтай хэсгийг Малайзын шинжээчид олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хаалга олдсон бүс нутгаас холгүй онгоцны далавч байх магадлалтай хэсгийг өнгөрсөн долоо хоногт олсон. Энэхүү хэсгийг “МН370” онгоцных мөн эсэхийг тодруулахаар Францын талд хүлээлгэн өгөөд байгаа юм.

 

Малайзын шинжээчид хаалга болон бусад жижиг хэсгүүдийг судласныхаа дараа Францын Тулуз хот дахь Францын иргэний агаарын тээврийн осол хариуцсан хэлтэс рүү хүргэхээр болжээ. Урьдчилсан байдлаар онгоцны далавч байх магадлалтай хэсгийг “МН370”-ийнх мөн болохыг Малайзын тал батлаад байгаа юм. Малайзын Засгийн газар онгоцны жижиг хэсгүүд олдоод буй Реюнион аралд самналт хийхээр болж, Австралийн талаас тусламж хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ