Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

ЭХЯ-ны байранд

09:00 цагт Монгол-Хятадын засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан болно. Ажлын хэсгийг монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хятадын талаас БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга нар тус тус даргална. Ажлын хэсгийн хуралдаанд оролцогчдыг Эрчим хүчний сайд Д.Зоригт хүлээн авч уулзана. Утас: 99773800

 

"Blue Sky Tower"-ийн "TOPAZ" зааланд

09:30 цагт "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног"-ийн нээлт болно. Энэ жил "Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе!" гэсэн уриатай явагдана.

 

Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд

09:30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Иргэний барилгын MNS-6055:2009 стандарт"-ын дагуу ариун цэврийн өрөөг "Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв" хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах ТББ-аас жишиг болгон тохижуулсныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас:89008516, 99095302

 

Барилга, Хот байгуулалтын яамны 3 давхарт

11:30 цагт Барилгын шинэ норм, дүрмийн талаар сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийнэ. Утас: 90110009

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ”Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, тэнэмэл, өнчин ядуу, архичин гэгдэж, нийгмээс гадуурхагдан амьдарч буй иргэдэд зориулан Баянзүрх дүүрэгт орон сууцны хотхон барих гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

 

12:00 цагт Байгаль орчны асуудал хүнд байгаа энэ үед гишүүд сандал ширээны асуудлаа нэн даруй зогсоож үндэсний эрх ашгаа дээдлэхийг шаардаж МБОИЗ-өөс бага хурал зарлалаа.

 

12:30 цагт БНСУ-д болсон таеквондогийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон тамирчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

"Монгол ньюс" Мэдээллийн төвд

11:30 цагт МУ-ын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн нэрэмжит "Дууны хорвоо-2" уралдааны талаарх хэвлэлийн бага хурал  болно.

 

"Санхум" Өрхийн эрүүл мэндийн төвд /СХД-ийн 17-р хороо/

14:00 цагт: Бороо хур ихтэй энэ үед хөрсний бохирдол ихэсдэгтэй холбогдуулан "Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлье" өдөрлөг зохион байгуулна. Утас: 88006216, 95159140

СЭТГЭГДЭЛ БИЧИХ