Завхан суманд газар хөдөлжээ

img

Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн “Хонгор шар” гэдэг газарт газар хөдлөлт болжээ.

 

Өнгөрөгч шөнө 00:09 цагт газар зүйн У.93008/00//, Ө.48089/00//-ын солбилцолд 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т ирүүлсэн аж.

 

Газар хөдлөлтийн улмаас орон нутагт ямар нэгэн хохирол учраагүй байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ