Хуульзүйн байнгын хорооны ирц бүрдээгүй байна
2015-08-04

Хуульзүйн байнгын хороо  өнөөдөр 9.30 цагт хуралдах товтой байлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Харин одоогийн байдлаар тус байнгын хорооны гишүүдийн ирц 47.5 хувьтай, нэг гишүүн ирвэл ирц бүрдэхээр байгаа. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд  болон Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар байнгын хорооны хуралдаан ирц бүрдүүлэх нэг гишүүнтэй ярилцахаар албан өрөө рүүгээ явлаа.

 

 Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Эрүүгийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх шаардлагатай гэж үзэж бусад нам, эвсэлд санал гаргасан Учир нь уг хуулийн  хоёр дахь хэлэлцүүлгийг гишүүдийн ирц бүрдээгүй байхад хууль зөрчин хэлэлцэх шийдвэрлэсэн гэж тус бүлэг үзсэн. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин