Дахин 46 цэцэрлэгийг ашиглалтад оруулна

Энэ жил улсын хэмжээнд 46 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар болсон байна.
Эдгээрийн дөчийг нь улсын төсвийн хөрөнгөөр, хоёрыг нь концессын гэрээгээр, гурвыг нь орон нутгийн төсвөөр, нэг цэцэрлэгийг нь буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулах аж.
Дашрамд өгүүлэхэд 2013 онд 45 хороо цэцэрлэггүй байсан бол одоогоор 22 хороо цэцэрлэггүй байгаа юм. Түүнчлэн улсын хэмжээнд 1171 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдагаас 394 нь төрийн бус өмчийн цэцэрлэг гэсэн бүртгэл байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ