Бидэнд нэг шуудай цемент ч ганцдахгүй

“Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайд барихаар төлөвлөж буй “Улиастай халамжийн төв”-ийн талаар мэдээлсэн юм.
Тус төвийг асарч хамгаалах хүнгүй өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьдрах газаргүй түр оршин суух байр хэрэгтэй хүмүүс болон архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэхэд зориулан барих юм байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Тамара “Улиастайн халамжийн төв 540 айлын, гурван блок барилга байна гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ ондоо багтаагаад эхнийхийг нь ч болтугай ашиглалтад оруулчихмаар байна. Нийтдээ 360 сая орчим төгрөгөөр босно. Үүнд туслаач гэж олон түмнээсээ хүсч байгаа юм. Бид Топ-150 аж ахуй нэгж, дүүргүүдийн ЗДТГ, Элчин сайдын яамдууд руу албан тоот хүргүүлж байгаа. Түүнд заавал хариу өгөөрэй гэж хүсч байна. Өмнө нь олон газар болон хувь хүнд албан тоот хүргүүлэхэд “Харанга”-ын Лхагваа л төрсөн дүүгээ явуулж, тусламж үзүүлж байсан” гэж ярилаа.
Мөн барилгын хундаамаа ухсан, дэд бүтцийн асуудлыг БЗД-ийн ЗДТГ-аас шийдэж өгөхөөр болсон. Барилгын материал, түүнийг авах мөнгө нь байвал барилгын ажил эхлэхэд бэлэн байна. Бидэнд хаалга, цонх, арматурын төмөр, цемент, шохой гээд барилгад хэрэг болох зүйлсээс нэг ширхэгийг өгсөн ч ганцдахгүй. Таны тус шууд дэм хэрэгтэй ядарсан хүмүүст очно гэдгийг хэлсэн.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ