Хүүхдийн зуслангууд 15-нд хаалтаа хийнэ

img

Нийслэлийн харьяа хүүхдийн зуслангууд энэ сарын 15-нд хаалтаа хийнэ. Одоогоор зарим зуслан долдугаар ээлжээ хүлээж аваад байгаа аж. Харин нөгөө хэсэг нь энэ долоо хоногт долдугаар ээлжийнхээ бүртгэл хийж, хүүхдүүдээ хүлээж авах юм байна.

 

Тодруулбал, “Жавхлант”, “Хайрын бэлэг”, “Нарс”, “Нарлаг”, “Маргаашийн хөгжил” зэрэг зуслан бүртгэлээ хийж, хүүхдүүдээ хүлээж авахаар болжээ. Энэ жилийн хувьд зуслангийн хаалтын үйл ажиллагааны үеэр “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж шагнах юм байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ