Ангараг дээрх хавч

img

2003 оны арваннэгдүгээр сар гэхэд Ангараг гаригийн тойрог зам дэлхийгээс очсон сансрын хөлгүүдээр дүүрчээ. “NASA”-аас 2001 онд хөөргөсөн “Mars Odyssey”, “Mars Global Surveyor” хөлөг Ангарагийн тойрог зам руу очсон ч үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй билээ. 2003 онд Японоос хөөргөсөн “Nozomi” хөлөг Ангарагт ойртож очсон ч бүтэлгүйтсэн бол 2004 онд Их Британийн “Beagle-2” хөлөг Ангараг дээр газардаж чадалгүй тойрог замаас гарчээ. Харин уг аппаратын үндсэн зөөгч болох Европын сансрын агентлагийн “Mars Express” станц гаригийн тойрог замд амжилттай орж чадсанаар Европ тивээс Ангарагт очсон анхны хиймэл дагуул болжээ.

 

2004 оны есдүгээр сард “NASA” дахин “Spirit”, “Opportunity” гэх өөрөө явагч хоёр төхөөрөмжийг илгээсэн билээ. Ангараг дээр тэд анх удаагаа хөл тавьж, “NASA”-ын зорилгыг биелүүлсэн юм. 2010 онд “Opportunity” хөлгөөс дохио тасарсан бол “Spirit” хөлгөөс өнөөдрийг хүртэл дохио хүлээн авсаар байна. Тус хөлөг 2014 оны зургаадугаар сард улаан гаригийн анхны гэрэл зургийг эх дэлхий рүү илгээв.

 

Зургаас ажиглавал Ангараг гариг дээр ямар ч амьдралгүй, улаан гариг гэх хэвшмэл ойлголтыг дахин баталсан билээ. “NASA”-ын эрдэмтэд хөлгөөс илүү шинэлэг, өөр зүйлийг хүлээж байсан ч бүтэлгүйтэв. Ангараг, улаан тэнгэртэй, хүйтэн уур амьсгалтай аж.

 

Эрдэмтэд энэхүү гариг дээр өмнө нь амьдрал байсан гэх нотолгоог олоод байгаа. Тус гариг дээр далай болон уулс, галт уулууд, хөндийнүүд, тал газар, хавцлууд, мөсөн туйл, солирын тогоо байгааг тогтоожээ.

 

 

Галт уул дэлбэрчээ

 

“Spirit” хөлөг энэ сарын 2-ны 11.00 цагт Ангараг гаригийн хэд хэдэн зургийг “NASA” руу илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ангарагийн “Atlantic Chaos” гэх газарт геологийн өөрчлөлт явагдаж байгааг тогтоожээ. Тус бүс нутагт галт уул дэлбэрч байгааг тогтоосон байна.

 

Эрдэмтийн тооцоолсноор Ангараг дээр сүүлийн таван сар дэлбэрэлт болоогүй аж. Галт уул дэлбэрэх нь хэвийн үзэгдэл гэдгийг судлаач Жон Женкинс мэдэгджээ. Тэрбээр “Энэхүү гаригийг илүү их мэдэхийг хүсч байна. Ангараг оршин тогтнож буйгаа бидэнд дахин санууллаа” гэж хэлжээ. Галт уулын идэвхжилтээс гадна тус хөлөг Ангараг гариг дээр амьдарч буй хавчны зургийг дарсан тухай “www.starpulse.com” уламжилжээ. Тус хөлөг өмнө олон амьтай биетийн зургийг илгээж байсан.

 

 

“Зургийг сайтар ажиглавал хавчтай тун төстэй амьтан байгааг тод харах болно. Энэхүү зургаас харвал Ангараг дээр амьдрал бий гэдгийг баталлаа” хэмээн “The SETI” судалгааны төвийн захирал Сет Чостак хэлжээ. Хавчтай төстэй амьтан нэгэн хадны ам дээр сууж байгаа юм. “NASA” энэхүү зургийг твиттертээ байршуулаад “Ангараг дээр амьдрал байхыг үгүйсгэхгүй” гэж жиргэжээ.

 

Харин энэхүү зургийг зарим эрдэмтэн “Харь гаригийнхны даажигнал” гэсэн байна. “Ямартай ч “Spirit” хөлөг үүргээ амжилттай гүйцэтгэж, хавчны зураг болон Ангараг дээр галт уул дэлбэрч байгааг бидэнд мэдэгдлээ” хэмээн “NASA”-ын тэргүүн, эрдэмтэн Чарльз Болдэн мэдэгдсэн байна.

 

 

Улаан гаригийн тухай товчхон

 

Ангараг гариг нарны аймгийн дөрөв дэх гариг. Хэмжээгээрээ нарны аймгийн долоо дахь том гариг юм. Ангараг гэдэг нь эртний Ромын дайны бурхны нэр. Эртний Ромын жанжид нүүрээ улаанаар буюу цусны өнгөөр буддаг байсан бөгөөд дайнд орохынхоо өмнө Марс бурхнаас хүч чадал авдаг байжээ. Германы сансар судлалын төвийн эрдэмтэн Дейдрих Мохльман улаан гаригийг анх Ангараг хэмээн нэрлэсэн аж.

 

 

Ангарагийн гадарга их хэмжээний төмрийн найрлага бүхий хөрстэй. Агаар мандлын даралт нь дэлхийгээс 160 дахин бага. Ангараг гариг дээр аварга том, унтарсан галт уул байх бөгөөд түүнийг “Олимп” гэдэг. Өндөр нь 27 км. Ангараг тэнхлэгээрээ тойрон эргэх хурд нь дэлхийнхтэй ойролцоо. Гэхдээ уур амьсгалын хувьд нарнаас хол оршдог учраас илүү хүйтэн. Тус гариг дээр агаарын хэм нь хасах 153 градусаас нэмэх 20 градус байдаг. Ангараг дэлхийгээс 228 сая км-ийн цаана оршдог. Нарыг 687 хоногт бүтэн тойрдог.

 

“NASA” 2011 оны сүүлээр Ангараг руу судалгаа хийх зориулалтай “Curiosity” өөрөө явагч төхөөрөмжийг хөөргөсөн. Энэ аппарат 2012 оны долоодугаар сард тус гаригт амжилттай газардсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ghh:
ghde ene havch ged bga ym ni angarag garid der udaan bgad dasan tsohitsoj bga bolhor gants ter l amitan amisgalj amidarj chadaj bga bh bid delhii deer yaj amisgalag teren shig ene amitan angarag garigta amisgalj amidarj chadaj bga bh
2021-02-20
хги:
ayguu bol ene korona virusig avad irsin bishu
2021-02-20
Зочин:
Энэ гарагаас янз бүрийн үхлийн тахлын элдэв өвчин зовлон аваад ирэх вий дээ гэж л айх юм.
2015-08-05
хги:
ayguu bol ene korona virusig avad irsin bishu
Зочин:
OCHIJ AMIDARII
2015-08-05
Зочин:
Molekul Batabayar Bayartsogt Bayar geed Angaragiig huvidaa avchih sanaatai nohod manaid bii shoooo
2015-08-05
zochin:
Yun sansar, angarag mangarag endee oligtoi amidarch chadahgui baij boli. tend bas l suitgeh nee bas.
2015-08-04
tsogt:
Angarag garig bolon yer n huiten gadarguutai gariguudiin gazar dooguur amdiral baih bolomjtoi gej uzdeg. Gazriin hursnuus doosh todorhoi hemjeenii zaagaas ehlen amid amitan orshih dulaanii temperatur togtson baij boloh buguud mun gazar doorh asar tom agui, hundiid tom2 nuur togtson baih bolomjtoi ba zeregtsee n amid irgenshil uusen togtson baij boloh. Gehdee iyunii uhaanii huvid yamarch amitan baij bolno.
2015-08-04