Худалдан авалтыг дүрмээр зохицуулна

“Худалдан авах ажиллагааны улсын хяналтын дүрэм батлах тухай“ тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжив.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, худалдан авах ажиллагаан дахь төрийн хяналт шалгалт, чанартай худалдан авалтыг бий болоход энэ дүрэм ач холбогдолтой гэж үзжээ.
Худалдан авах ажиллагааны улсын хяналт нь худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилготой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ