Хараа голын эргээр байнгын эргүүл хийнэ

img

Хараа голын эргээр байнгын эргүүл ажиллуулахаар болжээ. Учир нь иргэд Хараа голын эрэг даган амарч зугаалахдаа уусан архи, ундааны шил, лааз, хэрэглэсэн ариун цэврийн цаас, идсэн хоол хүнснийхээ сав, баглаа боодлыг ил задгай хаяж, байгаль орчныг бохирдуулж, орхиод явдаг байна.

 

Үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг Дархан сумын ЗДТГ-аас санаачилжээ. 

 

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид энэ амралтын өдрүүдэд Эрдэнэтийн гүүр болон Хараа голын эргийн дагуу цэвэрлэгээ хийж 10 м/куб хог цуглуулж хогийн цэг рүү ачуулсан байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Наргих дуртай бол хогоо аваад явж суралдаа!!!
2015-08-04
Зочин:
BARUUNHARAAGIIN GVVRNII TEND BAS ERGVVL AJILLALUULMAAR BAINA. NUTGIIG MINI YAVUULIIN HVMVVS DENDVV BOHIRDUULJ BAINA. ENE TALAAR SUM ORON NUTGIIN UDIRDLAGUUD DORVITOI AJIL HIIGEECH EE................
2015-08-04