Гвен Стефани нөхрөөсөө саллаа

img

 

“No doubt” хамтлагийн дуучин Гвен Стефани нөхөр Гэвин Россдейлээс салахаар болжээ. Тэрбээр салах өргөдлөө бөглөсөн тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Хос 2002 онд Францад хуримаа хийсэн бөгөөд 9 настай Кингстон, 6 настай Зума, 1 настай Аполло гэх гурван хүүхэдтэй юм.

 

Дуучин бүсгүй “Бид салахаар болсон. Энэ тухай удаан ярилцаж, хүүхдүүдийнхээ шийдвэрийг хүндэлж, салахаар боллоо. Би нөхрөө буруутгахгүй. Тэр сайн залуу. Сайн аав, сайн хань. Гэхдээ цаг хугацааны эрхээр бидний харилцаа хөндийрч, зөвхөн хүүхдүүдийнхээ буянаар нэг оронд унтаж, нэг ширээний ард сууж хоол идэж байна. Салалтын дараа би хүүхдүүдээ өсгөх болно. Мөн Гэвин Россдей аавын үүргээ хөндлөнгөөс гүйцэтгэх болно” гэж ярьжээ. “TMZ”сайтын мэдээлснээр дуучин бүсгүй нөхрөөсөө хүүхдийн тэтгэмж авахаас татгалзсан гэв. АНУ-ын Калифорни мужийн хуулийн дагуу хос эд хөрөнгөө тэнцүү хувааж авахаар болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ