Сэлэнгэчүүд 25 хоногийн дотор намрын ургацаа хураана

img

Сэлэнгэ аймаг намрын ургац хураалтын ажлаа 18-25 хоногт хураах хүчин чадлын тооцоо судалгаа гаргажээ.

 

Энэ жилийн ургац хураалтад аймгийн хэмжээнд нийт 484 үр тарианы комбайн, 156 ш ангилангийн жатка, 269 үтрэмийн техник, 90 ш төмс, хүнсний ногооны техник ажиллах бөгөөд техникийн хүрэлцээ хангамж урьд жилүүдийн адил хангалттай байгаа гэнэ.

 

Аймгийн ХХААГ-аас намрын ургац хураалтын ажлыг 18-25 хоногт хураах хүчин чадлын тооцоо судалгаа гаргаээ. Энэ намрын ургац хүлээн авах 685 мянган м2 үтрэм, 145 мянган тонн үр тариа хадгалах үрийн агуулах, 28.9 мянган тонн төмс, хүнсний ногоо хадгалах зоорь бэлэн байгаа ажээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Kuraakh taria baigaa um uu.
2015-08-04