Их засварууд 15-нд дуусна

Дархан-Уул аймгийн Боловсорлын салбарт 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БСШУ-ны Сайдын багцаас орон нутагт хэрэгжиж буй их засварын ажлууд хийж эхэлжээ.
Тухайлбал, Дархан сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн сантехникийн 90,7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй их засварын ажлыг гүйцэтгэлийг барилга, угсралт засварын “Хас Жинст” ХХК хийж байгаа юм байна.
Мөн тус сумын 15 дугаар сургуулийн гадна цэвэр усны шугамын засварын 20 сая төгрөгийн ажлыг “Шинэчлэл инвест” ХХК, “Жигүүр” цогцолбор сургуулийн 30 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гадна цэвэр, бохир усны шугамын засварыг “Мөнх-Од Цацрал” ХХК тус тус тендерт шалгаран гүйцэтгэж байгаа аж.
“Их засварын эдгээр ажлууд ирэх наймдугаар сарын 15-ны дотор дуусна” гэж Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун мэдээллээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ