Исламын шашны тэргүүн Монголд ирнэ

Казахстан Улсын шашны удирдах газрын залуучуудын хэлтсийн дарга У.Алтанбек хаж Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж бясалгал үйлджээ.
Тэрбээр Казахстан улсын исламын шашны тэргүүн Ержан Хаж удахгүй Баян-Өлгий аймагт ирж, тус нутгаар аялах тул түүний бэлтгэл ажлаар ирсэнээ мэдэгдсэн байна.
У.Алтанбек тус аймагт мөргөлийн өргөө олноор байгуулагдан, шашин дэлгэрээд байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд, шашны элдэв урсгалаас татгалзан, эв нэгдэл, энх амгалан байдлыг захижээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ