Орос царцааны дайралтад өртөв

ОХУ-ын өмнөд хэсгийн оршин суугчид царцааны дайралтад өртсөн тухай “www.abc15.com” мэдээллээ. Сая сая царцаа тариан талбайн ургацыг бүхэлд нь идэж, устгасан байна. Ойролцоогоор 800 га талбайн ургацыг царцааны дайралтын үеэр алджээ. Мөн Ставрополь нутгийн эрдэнэ шиш болон бусад үр тарианы талбайд олон төрлийн хорхой шавьж үүрлэсэн хэмээн нутгийн иргэд онцолжээ.
Царцааны нүүдэлд өртсөн бүс нутгуудад онц байдал зарлаж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн хэмээн “TASS” агентлаг мэдээлжээ. Оросын өмнөд хэсэгт сүүлийн 30 жил царцааны нүүдэлд өртөөгүй гэнэ. Царцааны дайралтаас өмнө тус бүс нутагт их хэмжээний хур бууж, цаг агаар огцом хүйтэрчээ. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс болж их хэмжээний ургац алдах эрсдэлтэй байгааг Хүнс хөдөө аж ахуйн сайд мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ