Г.Батцэцэг захирал хуурамч диплом ашиглаж байжээ

img

Авлигатай тэмцэх газар Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгт холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг явуулжээ.

 

Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны зургаадугаар сард томилогдсоноос хойш өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулсан. Тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр дүнгээр шагнал, цалинг илүү олгосон зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байсан нь шалгалтаар илэрсэн байна.

 

Мөн Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй. 1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй, хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байгаа нь хяналт шалгалтаар тогтоогджээ. Иймд Г.Батцэцэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв. Харин хуурамч диплом ашиглаж байсан асуудал нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна гэж АТГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ATG yu gej shalgagdaj baigaa huniihee medeeliig hamaagui zadruulah yum be ene hen bichsen hoshin shog yum boloo yadaj bodoj bicheesei ATG-aas medeellee gechjee he he he daraa ATG-s shalguulj baigaa huniihee talaar medeelel hiiwel heleerei ochij baiy he he he
2015-08-05
niseh:
ih surwalj ni ATG yum uu ATG chin salgagdaj baigaa huniihee medeeliig engeed shiidegdeegui baihad ni zadruulj showuu hiideg boltson yum uu eswel tanaih buruu eh surwaljaas hudlaa medeelel awchwuu
2015-08-05
unen uu:
unen yum bol huuramch gesen bichigiig ni gargaad tawichaach niseh deer law tiim bichig ireegui l baina da manai deer ireegui baihad hen turuuleed olood medtsen yum bol
2015-08-05
”Дипломтой” төрийн алба:
ийм нөхдүүд олон байгаа. Ялангуяа магистрийн дипломтонгууд.
2015-08-05
иргэн:
Ийм хүмүүс маш их төрд шургалсан ш тээ
2015-08-05