Улсын онцгой комисс хуралдана

img

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын өрөөнд өнөөдөр Улсын онцгой зомиссынхон хуралдахаар тов тараажээ. Хурал 10.00 цагаас эхэлэх бөгөөд чухам ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна.

 

Саяхан засгийн газрын хуралдаанаар Шадар сайдаар ахлуулсан Өвөлжилтөд бэлтгэх онцгой комиссыг байгуулсан. Тэрхүү комиссын анхны хуралдаан өнөөдөр болно гэж эх сурвалж мэдээллээ.

Ирэх өвлийг өнтэй давах, бичин жилийн хаварт бэлтгэх гээд тус онцгой комисст хийх ажил мундахгүй их. Тиймээс ажлын төлөвлөгөөгөө боловсруулан, хийх ажлаа тодотгож байж мэдэх юм.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ