Эхнэрээ хөнөөсөн этгээдийн хэргийг прокурорт шилжүүлнэ

img

Өнгөрсөн тавдугаар сард нөхөр нь эхнэрээ хардаж, улмаар  эхнэрийнхээ аминд санаатай хүрсэн хэрэг гарсан.

 

Уг хэргийг Төв аймгийн харьяат 27 настай Г-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусчээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон байна.

 

Хэргийг эргэн сануулахад, өнгөрөгч тавдугаар сард Москва хорооллын урд талын “Хөрс” худалдааны төвийн гадаа “Тоёота приус” маркийн машины тээшинд гадны нөлөөтэй нас барсан эмэгтэй хүний цогцос хийсэн байсан этгээд цагдаагийнханд баригдсан юм.



Сэжигтэн этгээдийн хувьд хүний амь хөнөөж, цогцсыг нуун дарагдуулахаар машиныхаа ард хийж явсан гэдгээ мэдүүлж, хэргээ хүлээжээ. Тэд нэг хүүхэдтэй байсан бөгөөд хардалтын улмаас нөхөр нь эхнэрийнхээ хоолойг боомилж амийг нь хохироосон юм. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ