Явган зорчигч ч шийтгэл хүлээнэ

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ.
Энэ хуулиар зөвхөн жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлээд зогсохгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчдод ч хүлээлгэх шийтгэлийг заажээ.
Явган зорчигчид согтууруулах ундаа хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон үедээ замын хөдөлгөөнд оролцох, гарцгүй газраар зам хөндлөн гарах зэрэг өөрийн буруутай үйлдлээс зам тээврийн осолд өртөх тохиолдол Замын цагдаагийн газарт цөөнгүй бүртгэгддэг.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
54 дүгээр зүйл Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих:
54.4.Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
54.6.Энэ хуулийн 13.2.7-д / 13 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;/ заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ