Буу зөөсөн хүү сум алдаж, хүүхэд шархдуулжээ

12 настай хүүхэд сум алдаж, найман настай хүүхдийг шархдуулсан хэрэг гарчээ.
Энэ сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутагт байрлах “Бага шар хоолой"-н задгайд оршин суух 12 настай эрэгтэй "Э" гэх хүүхэд өвөөгийнхөө бууг гэр рүүгээ зөөж байгаад сум алдаж, найман настай хүүхдийн бөөрний орчимд буудаж гэмтээсэн хэрэг гарсан байна.
Хүүгээр бууг зөөлгөх үед цэнэгтэй байгаа эсэхийг нь шалгаагүйгээс ийм харамсалтай хэрэг гарсан бололтой. "Галт зэвсэг гэдэг бол амьд биетийг хөнөөх зориулалтаар бүтээгддэг техник. Манайхны буутай хайнга харьцдаг энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ