Говийн чиглэлийн аяллын маршрутыг тогтоожээ

img

Баянхонгор аймгийн Говийн чиглэлийн аяллын маршрутыг тогтоох, дотоод, гадаадын жуулчдын аялах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тухайн бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүдийг сурталчлан таниулах зорилго бүхий аялалыг Баянхонгор аймгийн БОАЖГ-аас зохион явуулжээ.

 

“Хүн үүслийн ул мөрөөр” гэх тус аяллаар залуучууд  4 шөнө, 5 өдөр 750 км замд аялж,  говийн чиглэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүдэд очих замд 16 ш тэмдэглээг байрлуулсан байна.

 

Тодруулбал, аялагчид Баянхонгор - Бор балгас - Ээж хад - Тэвшийн хүрэм -Хавцгай хөндий - Холбоолж нуур - Богд сум - Орог нуур - Монголын хоолой - Бичигт хад - Баянлиг сум - Бичигт хад - Цагаан булаг - Баянговь сум - Их богд уул -Хүүхний хөндий - Хөнөгийн хоолой - Уранхайрхан уул  зэрэг газраар маршрут тогтоожээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ