Өнөөдөр болох үйл явдлын тойм

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны байрны урд талбайд
09:00 цагт Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын шав тавих ёслол болох гэж байна. Холбогдох утас: 70000210, 88739625
Нийслэлийн онцгой байдлын газарт
10:00 цагт Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр НОБГ, НМХГ, НЦГ, НЭМГ-ууд хамтран мэдээлэл хийнэ. Лавлах утас: 9118-6859
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
10:00 цагт “Гэр бүлийн төгөл”–ийг байгуулах цогц төслийн хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Монголын Сайтын Холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд гарын үсэг зурж батламжлах арга хэмжээ болно.
СЭМҮТ-д
12:00 цагт Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг үйл ажиллагаатай танилцана. 99065653 утсанд хандаж мэдээлэл аваарай.
20-р дунд сургуульд
14:30 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөр маргааш үндэсний сургагч багш нартай уулзалт хийнэ. Энэ хичээлийн жилээс улсын хэмжээний цэцэрлэг, ерөнхий боловсролын нийт сургуулиуд шинэ хөтөлбөрөөр хичээллэх юм. Шинэчилсэн хөтөлбөрөөр хичээл явуулах багш нарын сургалт энэ долоо хоногт эхэлсэн болно. Тодруулах бол 98119897
СЭТГЭГДЭЛ БИЧИХ