Хирошимагийн бөмбөгдөлтөөс хойш 70 жил өнгөрчээ
2015-08-06

 

1945 оны энэ өдөр АНУ, Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан билээ. Тухайн үед Хирошимад 250 мянган хүн амьдарч байжээ.70 жилийн өмнө 4000 кг “Little Boy” буюу “Бяцхан хүү” нэртэй атомын бөмбөг тээвэрлэж явсан Америкийн “Enola Gay” B-29 Superfortress бөмбөгдөгч онгоц тус улсын Тиниан арлаас хөдөлжээ. Харин 8.15 цагт “Бяцхан хүү”-г 9400 метрийн өндрөөс Хирошима хотын дээрээс хаясан байна.  Бөмбөг дэлбэрсний дараа их хэмжээний түймэр гарч Хирошима хотыг тэр чигээр нь газартай тэгшилж, амьд бүгдийг устгажээ. Дэлбэрэлтийн үеэр 70 мянган хүн амиа алдаж, 100 мянган хүн шархтсан байна. 1950-1990 оны хооронд олон хүн цацраг идэвхт туяаны улмаас амиа алджээ.

 

Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе Хирошимагийн эмгэнэлт өдрийг тохиолдуулан орон даяар гашуудал зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Энэ өдрийг хэзээ ч мартаж болохгүй. Хойч үе минь үргэлж санаж яваарай” гэж хэлжээ. Бөмбөг унасан мөч болох өглөөний 8.15 цагт бүх нийтээрээ нэг минутын турш чимээгүй зогсож, амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлсэн байна.

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин