Ёслолын жагсаал хоёр цаг огт хөдөлгөөнгүй зогсохоос эхэлдэг

img

ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцож байсан. Тэгвэл БНХАУ-аас Монголын Зэвсэгт хүчний төлөөллийг цэргийн ёслолын жагсаалд оролцох хүсэлтийг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ирүүлсний дагуу манай цэрэг эрс бэлтгэлдээ гарчээ.

 

Энэ талаар ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Бээжин хотын төв талбайд Монгол Зэвсэгт хүчний цэргийн ёслолын жагсаалын командлагчаар алхах бөгөөд өмнө нь Улаанталбайд алхсан цэрэг эрсийн бэлтгэлийг хангаж ажиллаж байжээ.

 

-Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Жагсах залуусаа цэргийн ангиудаас сонгон шалгаруулж авсан гэсэн үү?

-ЗХЖШ-ын даргын тушаалаар сонгон шалгаруулалт зарлаад жагсаалд оролцох бүрэлдэхүүнээ сонгоод дууссан. Одоо шалгарсан залуус маань бэлтгэлээ базаагаад завгүй байна. Сонгон шалгаруулахдаа Улаанталбайд алхсан бүрэлдэхүүнийг сонгосон шиг биеийн өндөр, жагсаалч байдал зэрэг олон зүйлийг харгалзсан байгаа.

 

-Улаанталбайд алхсан бүрэлдэхүүнээс хэд нь Бээжингийн төв талбайд алхах бол. Өмнөх бүрэлдэхүүнээ алхуулж болоогүй юм бэ?

-Бид давчуу цаг үед хийх бэлтгэлээ бодоод хуучин бүрэлдэхүүнээрээ жагсч болно. Гэхдээ Монголын Зэвсэгт хүчин идэр чийрэг, хүчирхэг, цог золбоо нь бадарсан залуусаар дүүрэн газар. Аль ч ангиас 70 хүний хайрцаг гараад жагсч чадна. Энэ утгаар залуусаа сэлбэж аль болох олон залуусыг хоёр том гүрний төв талбайд жагсаасай гэсэндээ сонгон шалгаруулалт зарласан юм. Улаанталбайд цэргийн ёслолын жагсаалд алхсан Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим залуус  жагсана.

 

-Жагсаалд хичнээн цэрэг оролцох вэ?

-ОХУ-ын Москва хотын Улаанталбайд 70 цэрэг эр хайрцаглаж алхсан. Харин энэ удаа 76 хүн хайрцаглаж алхана. Ер нь Зэвсэгт хүчний анги бүрээс төлөөлөл оролцож байна. Хилийн цэргийн ерөнхий газраас 27 залууг сонгон шалгаруулаад явуулсан ч яг өнөөдрийн байдлаар 14 нь тэнцэж бэлтгэлдээ гарсан. Бэлтгэл даах чадвар, эрүүл мэндийн шалтгаанаас хасагдах асуудал байна. Хугацаат цэргийн албанаас гэхэд таван залуу оролцож байна.

 

-Бэлтгэлээ хэдий хугацаанд базааж дуусах вэ. Хэзээ БНХАУ-ыг зорих юм?

-Үндсэндээ сар гаруйн хугацаанд бэлдэхээр байна. Улаанталбайн цэргийн ёслолын жагсаалд оролцохдоо хоёр сар гаруй бэлдэж байсан бол энэ удаа сар гаруй хугацаанд бэлтгэлээ хангаж байна. Урьдчилан төлөвлөж байгаагаар энэ сарын 15-нд жагсаалын бүрэлдэхүүн БНХАУ-ыг зорино. Очоод зургаан удаагийн хамтарсан бэлтгэл хийнэ.

 

-Бэлтгэл чамгүй хүнд байдаг тухай сонсч байсан юм байна. Гурван кг элс хөлөнд зүүлгээд алхуулдаг гэсэн үү?

-Хамгийн наад зах нь хоёр цаг хөдөлгөөнгүй зогсч чаддаг байх ёстой. Үүний тулд хөлний дасгал, бэлтгэлийг янз бүрээр хийлгэдэг. Цэргийн алба хаагч оролцсон арга хэмжээнд манайхан хамгийн түрүүнд зогсчихоод хүлээж байдаг шүү дээ.

 

Түүн шиг Бээжин хотын төв талбай дахь цэргийн ёслолын арга хэмжээ эхлэх хүртэл хугацаа урт. Хоёр цаг зогсчихоод шууд баруун тийш эргээд алхах учраас бэлтгэлээ сайтар базаах нь зүйн хэрэг. Ер нь хүн буруу зогсвол ухаан алдаж унахад тавхан минут л хангалттай. Улаанталбайн цэргийн ёслолын жагсаалын үеэр гадаадын олон цэргүүд ухаан алдаж унасан шүү дээ. Энэ нь зогсох чадвараас эхлээд сэтгэл санааны тогтвортой байдал ч хамааралтай.

 

Иймээс бид ЗХЖШ-ын даргын өгсөн үүргийн дагуу хүн бүрийн бэлтгэл, эгнээний бэлтгэл, салааны бэлтгэл, салбарын бэлтгэл гээд үе шаттай ажиллана. Одоогийн байдлаар эгнээний бэлтгэлээ дуусгаад салааны бэлтгэлдээ орж байна. Эцэст нь хэлэхэд хоёр цаг гаруйн хугацаанд ямарч хөдөлгөөнгүй номхон зогсоод дараа нь шууд ёслолын жагсаалаар алхаад явна гэдэг хүнд шүү.

 

-Бээжин хотод очиж жагсах талбайгаа судалсан уу?

-Хятадын талаас жагсаалын ая, ноот, хайрцагны эгнээ, хоорондын зай, хөл тавилтын холын зай, хурд гээд бүгдийг нь нарийвчлан өгсний дагуу бэлдэж байна. Гэхдээ мэдээж Монголын Зэвсэгт хүчин өөрийн онцлогоо тусгаад алхана. Харин талбайн хэмжээний хувьд том. Талбайн 820 метр зайд нь алхана. Бид Улаанталбайд 280 гаруй метр зайд алхсантай харьцуулахад том учраас бид  Зэвсэгт хүчний дугаар ангийн нисэхийн талбайд бэлтгэлээ хангаж байгаа.

 

Энэ нь нэг км орчим алхана гэсэн үг. Цаг агаарын хувьд бөгчим халуун байх учраас залуучуудаа цаг агаарт нь дасгахаас эхлээд бэлтгэх зүйл олон байна. Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын удирдлагууд бидний бэлтгэлд заавар зөвөлгөө өгч удирдан ажиллаж байгаа.

 

-Бээжинд болох цэргийн ёслолын жагсаалд гадаадын 16 орны цэрэг эрс оролцоно гэсэн үү. Манай урд болон хойно аль орны цэргүүд жагсах бол?

-Тодорхойгүй байна. Ямар ч байсан Хятадын цэргийн ёслолын жагсаалын дараа гадаадын цэрэг эрсийн жагсаал эхлэх юм билээ.

 

-Манай бүрэлдэхүүн ямар хувцастай оролцох вэ?

-Улаанталбайд ногоон хувцастай оролцсон бол энэ удаа бид ёслолын саарал хувцастай алхана. Зарим иргэд сошиалаар хромон гутал өмссөнгүй гэдэг. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм заавар гэж бий. Энэ дүрэм журмын дагуу л формоо өмсөнө.

 

-Та Улаанталбайд алхсан бүрэлдэхүүний бэлтгэлийг хангаж ажилласан. Энэ удаа ч гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг танд иржээ?

 

-Энэ бол маш их хариуцлага бөгөөд хувь хүндээ нэр хүндний асуудал юм. Бид дугаар ангийг төлөөлж явахгүй. Зэвсэгт хүчнээ , Эх орноо, Монгол Улсаа төлөөлж байгаа учраас бид ямар ч алдаа гаргах эрхгүй. Цэрэг эрсийн жагсаалаас тухайн орны цог золбоо нь харагддаг учраас жавхаалаг, золбоолог, сүр жавхлантайгаар алхах ёстой. Энэ л даалгавар оролцож байгаа бүх цэргийн алба хаагчдын тархинд байна. Бид хичээх болно.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нямаа:
Эрдэнэтийн дугаар ангид цэрэг нь байлаа. Олон офицер ахлагч нар дунд аргагүй ялгарж харагддаг байж билээ
2015-08-11
Баттөмөр:
Найздаа болон бүх эрчүүддээ амжилт хүсье! Та нараараа бахархдаг шүү!
2015-08-11
Баттөмөр:
Найздаа болон бүх эрчүүддээ амжилт хүсье! Та нараараа бахархдаг шүү!
2015-08-11
Onjav:
Naizdaa amjilt khusie! Manaihan javhaatai shuu!
2015-08-11
Хуучин цэрэг:
Манай залуучууд бэлтгэлээ сайн базаагаад амжилттай оролцоод ирээрэй. Та нарт итгэж байна. Чадах ч болно. Хашаа дэд хурандаа минь үлдсэн богино хугацаанд бэлтгэлээ улам сайн хийлгэж бие бүрэлдэхүүнийхээ жигдрэлтийг хангуулаарай.
2015-08-09
Зочин:
Параданд алхах гэж армийн хувцасыг солино гэж байхгүй. Ном ёсоор нь л сайхан жагсаад ирвэл болоо. Улаан талбайд манайхан сайхан харагдаж байсан. Өөр яалгах гэсэн юм нисгэх гээд байгаа юм уу?
2015-08-09
kkkkkkkkkkkk:
manaihan ymar ch surgui ymaa teged tserguud ni buduun targan baih ym busad army han javhaasan chilger chilger zegzger zaluuchuud bhiin manaihan l gej buduun officer ch bh shig bolildoo naad hediihee jingiin gasaacheee
2015-08-08
Зочин:
МОНГОЛЫН АРМИ ШАЛ ТЭНЭГ ӨНГИЙН ХУВЦАСТАЙ. ҮНЭХЭЭР ЖАВХААГҮЙ, МАШ МУУХАЙ ХАРАГДДАГ. ҮНСЭН СААРАЛ, ТЭНЭГ ӨНГӨ. ХУУЧИН ӨНГӨӨРӨӨ САЙХАН БАЙСАН ЮМ.
2015-08-07
zochin:
Setgel hodolloo. Amjilt husie zaluusaa
2015-08-07
zochin:
Батдэлгэрын Хаш-Эрдэнэ гэх энэ залууг хүндэт харуулын тусгай ротод дэслэгч цолтой шижгэнсэн офицер явхад нь цэрэг нь явлаа гэж, Бас л сүртэй гялалзсан ширүүн хүн шүү. Амжилт хүсье
2015-08-06
Sain beld:
Er ni bol jagsaal surguuliltaa sain hiihguibol estoi neg shalaa l baina lee dee
2015-08-06
Зочин:
yrisan yum chin syr javhaa hiimorlogoo haryylah heregtei ymar tednii eronhiilogchid morggoh gej bgaa bish eldev demii yum bichij hymyysiin setgel sanaa yumyyleh hereggyi hytadyyd bas manaihiig syyruadag yumaa.manaihan ch zolboolog hiimoritoi shvv harin ih l halyyn bgaa daa bygchim ,,gehdee chadnaa maniahan chdahgyi bol hen chadah yum ve
2015-08-06
Зочин:
8 ,9 sar beejin ch bygchim aimaar halyyn bgaa daa amjilt hysie.manai armi zevsegt hycniihen tsereg optseryyd zolboolog daichin hiimorlog shyy.bas dahin amjlt
2015-08-06
Зочин:
Хятадад очиж тэргуунд нь хундэтгэл узуулэх хэрэггуй л байсан даа
2015-08-06