МАН-ын 6 сайд үүргээ хангалттай гүйцэтгэсэн

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж БХБ-ын сайд Д.Цогбаатар, ЗТ-ийн сайд Н.Төмөрхүү нарыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүдийг огцруулах тухай төслийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хийсэн юм. Түүнийг танилцуулга хийсний дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-АН юу болоод байна вэ? Төр дээр нам гарчихлаа гэж МАН руу 20 жил дайрч байгаа улс. Гэтэл өнөөдөр МАН-аас долоон дор ажиллаж байна. Ажлаа сайн, муу хийсэн гэх дүгнэлт байхгүй. Гэрээний дүгнэлт сайд нартай холбоотой биш, хоёр намын хоорондын асуудал. Гэрээний биелэлт хангалтгүй байгаа бол АН-д ч хамаатай.  Засгийг гол бүрдүүлж байгаа нам нь АН. Өнөөдөр Үндсэн хуулийн, Сонгуулийн хуулийн өөрчлөлт байхгүй.  Өөрийнхөө өрийн таазыг нэмэгдүүлэх гэж МАН-ыг молигдож Засагт оруулсан хүсэлдээ хүрсэн. АН хууль дүрэм хэрэггүй нам. Ядаж Ерөнхий сайд нь чөлөөлөх бичигтээ ном журмын дагуу  “улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа учраас  огцруулах санал оруулж байна” гэж болдоггүй юм уу. АН огцруулах шийдвэр гаргасан юм уу. Энэ чинь асуудал үүсгээд байна. Ч.Сайханбилэг МАН-ынхныг Засагт урихдаа жигтэйхэн нялуун үгтэй 3 хуудас захидал ирүүлж байсан юм. Тэр захидлыг бага хурал дээр уншиж байсан. Би 10 дугаар ангид байхдаа эхнэртэй тийм нялуун үгтэй захидал бичээгүй. Тэр байтугай Д.Баянмөнх аварга ч Дэжимбээ эгчид өгч байсан захидлаас ч нялуун үгтэй, огуудис хутгамаар захидал бичсэн байсан. Тэгээд 6 сарын дараа энэ өөрчлөгдлөө. Монголд  хэлсэн үгэндээ “эзэн болж, идсэн хоолондоо сав болдог”  албан тушаалтан байна уу.  Засгийн газрын хуулиар чөлөөлөх болон огцруулах хувилбар байдаг. Огцруулах гэдэг нь ажил албандаа хайнга хандсантай холбоотой.

 

-Өнөөдрийн оруулж ирж байгаа 6 сайдын хувьд сайдын үүргээ биелүүлээгүй гэдэг үүднээс хөндөөгүй. Засгийн газар байгуулахад нам, эвсэл хоорондоо гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр МАН-ын 6 сайдыг Засгийн газарт оруулсан. Сайд нар хувь хүн талаасаа асуудалгүй. Улс төрийн шийдэл гараад, олонхи байгаа намын зүгээс гэрээний биелэлт хангалтгүй гэж үзсэн учраас огцруулах хүсэлт оруулж ирж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

 

-АН-ын бүлгийн дарга МАН-аас томилогдсон зургаан сайд муу ажилласан гэж ярьдаг. Манай намын сайдууд муу ажилласан бол тэднийг удирдаж байгаа Ерөнхий сайд бүр муу байна гэсэн үг. Энэ Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл юм биш үү?

 

-Засгийн газар шийдвэр гаргахдаа УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарын үгийг үндэслээгүй. Засгийн газар танхимынхаа зарчмаар ажилласан. МАН-ын зургаан сайд хуулийн дагуу ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн гэж үзэж байгаа.

 

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

 

-АН-ын бүлэг болон Гүйцэтгэх зөвлөл хамтран ажиллах гэрээг хангалтгүй гэж үзсэн тул МАН-ын 6 сайдыг огцруулах үндэслэл болсон байна. Гэрээ гэдэг бол хоёр талын эрх ашигт нийцсэн байх ётой. Гэрээлэгч талууд хамтарч суугаад үр дүнг нь дүгнэдэг. Гэтэл АН дангаараа гэрээний хэрэгжилтийг дүгнэж, шийдвэр гаргах нь хэр зохимжтой вэ. Анх гэрээ байгуулахад ажилласан 2 намын ажлын хэсэг хамтран хуралдаад, дүгнэлт гаргаж болоогүй юм уу?

 

-УИХ-ын өргөн барьсан тогтоолын төсөлд Үндсэн хууль, Засгийн газрын хуулийн заалтыг үндэслэн оруулж ирсэн. Ерөнхий сайд Засгийн газрын  бүтэц, бүрэлдэхүүн, огцруулах, томилох бүрэн эрхийнхээ дагуу оруулж ирсэн. Үүнд хувь сайд нарын тухайд яриагүй. Цаашдаа сонгуулийн нөхцөлийг өөрчлөөгүй тохиолдолд  эвслийн Засгийн газар байгуулагдах нөхцөл байдал үүснэ. Тиймээс зөв жишиг тогтоох нь зүйтэй.  Засгийн газрыг хамтарсан байгуулсан улс төрийн намуудын гэрээнд итгэлцэл байхгүй учир багцаар нь оруулж ирсэн.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Засгийн газрын сайд нарыг огцруулах саналыг дэмжих санал хураалт явууллаа. БХБ-ын сайд Д.Цогтбаатар, ЗТ-ийн сайд Н.Төмөрхүү нарыг байнгын хорооны гишүүдийн 54,5 хувийн саналаар огцруулахыг дэмжив.

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Үнэхээр сайн ажилласан.Төрийн албан хаагчидийн халаа сэлгээг баруун солгойгүй хийж өөрсдийнхөө хүмүүсийг шургалуулсан сайд нарыг сайн ажиласан гэхээс өөр юугаар дүгнэхэв
2015-08-06
Зочин:
sain ajilsan yum bol ogtsorox bish byyr deesheegee mandax bys yy ineed xurgechixlee sain songyyliin shoy xii tegvel dooshoo ynadag jamtai yum odoo neg tengerees byyj gazar deer gishgej nudee neg archaad naiz noxdoo tanidag bol doo
2015-08-06
Зочин:
sain ajilsan yum bol ogtsorox bish byyr deesheegee mandax bys yy ineed xurgechixlee sain songyyliin shoy xii tegvel dooshoo ynadag jamtai yum odoo neg tengerees byyj gazar deer gishgej nudee neg archaad naiz noxdoo tanidag bol doo
2015-08-06