Хирошима уйлж байна

img

Их Британийн “www.dailymail.co.uk” сайтад Хирошима, Нагасаки хотын халдлагын 70 жилийн ойд зориулан “Хирошима уйлж байна” гэх мэдээлэл оруулжээ. Энэхүү мэдээллийг хүргэж байна.

 

 

 

Япончууд гашуудаж байна. Яагаад гэж үү. 1945 оны энэ өдөр америкчууд тус улсын Хирошима хотод атомын бөмбөг хаясан билээ. Америкчуудын хувьд “алдаа”, япончуудын хувьд “санаатай аллага” хэмээн нэрлэсэн бөмбөгдөлтийн улмаас 140 мянган хүн “бурхан” болжээ. Эргэн сануулахад, 70 жилийн өмнө Номхон далайн Тинианы аралд байрлах Америкийн цэргийн баазаас 4000 кг “Little Boy” нэртэй атомын бөмбөг тээвэрлэж явсан “Enola Gay” B-29 Superfortress” бөмбөгдөгч хөдөлжээ. Бөмбөгдөгч онгоц 8.15 цагт “Little Boy”-ийг 9400 метрийн өндрөөс Хоншю арлын гол хот Хирошима хотын дээрээс хаясан аж.

 

Бөмбөг хаясны дараа их хэмжээний түймэр гарч, Хирошима хотыг газартай тэгшилж, амьд бүгдийг хөнөөсөн байна. Тус бөмбөгдөгч онгоцны “ENOLA GAY” багт АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумен тушаал өгчээ. Хирошима хот нь Японы цэргийн чухал ач холбогдолтой төв, 43 мянган хүнтэй цэргийн томоохон нэгтгэл байрлаж байжээ. 42 секундын дараа хүчтэй дэлбэрэлт болсон байна.

 

Энэхүү дэлбэрэлтийн дараа АНУ-ын хурандаа Пол Тиббетст Вашингтоны удирдлагуудад “Даалгавар амжилттай боллоо” хэмээн мэдэгдэж байжээ. 70 жилийн өмнө Хирошима хот үнсэн товрог болж 250 мянган хүн амаас 70 мянга нь нас барж, 140 мянган хүн шархтаж, бэртэн цацраг идэвхт туяад хордож бүх насаараа зовж шаналах болжээ. Эдгээр хүмүүсийг “хибакуша” хэмээдэг юм. Япон болон хилийн чанадад амьдарч буй хибакуша нар өнгөрсөн 2013 гуравдугаар сарын байдлаар 200 мянгад хүрчээ.

 

Энэхүү өдрийг япончууд гашуудан өнгөрүүлдэг бөгөөд Хирошимагийн төвд байрлах дурсгалын төвд цугларч, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлдэг байна. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе твиттертээ “Хирошима уйлж байна” гэж жиргэжээ. Япончууд атомын бөмбөг хаясан 8.15 цагт нэг минут дуугаа хураадаг билээ.

 

 

 

Нагасаки

 

Гуравхан өдрийн дараа Нагасаки хотноо атомын бөмбөг хаясны 70 жилийн ой тохиох болно. АНУ-ын “BOCK’S CAR” хэмээх “В-29” бөмбөгдөгч онгоц 1975 оны наймдугаар сарын 9-ны 11.00 цагт Нагасаки хотод атомын бөмбөг хаясан байна. Тус хотод Японы цэргийн томоохон үйлдвэр болох “MITSUBISHI STEEL” МITSUBISHI TORPEDO”, “ARMS WORKS” байдаг учраас америкчууд ээлжит туршилтын төвөө болгосон гэдэг. 30 секундын дотор тус хотын 40 мянган хүн амиа алджээ.

 

Жилийн дараа амиа алдагсдын тоо 70 мянгад хүрчээ. Дэлхийн II дайны үеэр Герман ЗХУ-тай, Япон АНУ-тай дайтаж, АНУ-ын атомын бөмбөг хаясны дараа Токиогийн цэргийн эрхтнүүд бууж өгснөө зарласан юм. Тус улсын эзэн хаан халдлагын дараа “Энэ өдрийг хэзээ ч бүү март. Мартвал бид сөнөх болно. Бид сайхан амьдарч, өршөөгөө авах болно” гэж хэлжээ.

 

 

Хүн араатнууд

 

Япончууд “ENOLA GAY” багийн 12 гишүүн, “BOCK’S CAR” багийн 12 гишүүнийг “хүн араатнууд” гэдэг. 24 хүн нийт 140 мянган хүний аминд хүрчээ.

 

 

“ENOLA GAY” багийн туслах Клод Роберт Изерлигээс бусад нь Японд атомын бөмбөг хаясандаа харамсдаггүй бөгөөд олон мянган америкчуудыг үхлээс аварсан явдал хэмээн тайлбарладаг.

 

Харин Изерли цөмийн бөмбөг хаясны дараахан галзуурсан билээ. Тэрээр “Би амьдаараа шатаж байсан хүмүүсийг харсан. Би олон цогцос харсан. Би тэднийг алсан” гэж хэлж байжээ. Тус багийн ахлагч Пол Уорфилд бага-Тиббетс “Огтхон харамсахгүй байна. Би алуурчин биш. Би тушаал биелүүлсэн” хэмээн ярьсан удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
1975 ond nagasaki
2015-08-06
Зочин:
GICHIINUUD
2015-08-06