Өмнөговийн урд хэсэгт зуншлага тааруу байна

Цаг уурчдын мэдээлж буйгаар энэ жил намар урт үргэлжлэхгүй, хүйтэн сэрүүний улирал эрт эхлэх төлөвтэй байгаа тул малчид, ард иргэдийг өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар базаахыг анхааруулж байна.
Өмнөговийн урд хэсгээр зуншлага тааруу байгаа талаар ХАА-н газраас мэдээллээ.
Улмаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засаг даргын 02 албан тоот даалгавар гарсан бөгөөд. Энэ зуны хувьд хур бороо ойр ойрхон орсон ч аадар ширүүн бороо элбэгтэй, үер усны урсгал ихтэй байсан учир төдийлөн газрын хөрсөндөө шимгүй, өвс ногооны гарц тааруугаас нутгийн ихэнх хэсэг гандуу байгааг албаны эх сурвалж онцлов.
Аймгийн хэмжээнд зуншлагын байдал нийт нутгийн 40 хувь буюу Булган, Мандал-Овоо, Ханхонгор, Манлай, Ханбогд сумдад боломжийн, Сэврэй, Цогт-Овоо сумын нутгаар дунд зэрэг, нийт нутгийн урд хэсгээр буюу Гурвантэс, Ноён, Баяндалай, Хүрмэн, Номгон, Баян-Овоо сумдад зуншлага тааруу, гантай байгаа юм. Одоогоор 89 өрхийн 60 шахам мянган мал өөрийн аймгийн сумдад отроор явж байна. Харин гадны аймагт 8 өрхийн 5 мянга гаруй мал отроор зуншиж байна.
Улмаар Засгийн газрын 295, аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг бэлтгэх төлөвлөгөөг гарган аймгийн ХХААЖДҮГ-аас сумдад хүргүүлээд байгаа юм. Энэ хүрээнд энэ сарын 15-наас эхлэн 7 хоног бүр өвс, хадлан тэжээл бэлтгэлийн мэдээ авч, ХХААЯ болон аймгийн ЗДТГ-т хүргүүлэх ажээ. 10-р сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлын дүн мэдээг нэгтгэн эцсийн байдлаар дүгнэх ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ