Меркел үхэх болно

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Герман, Австрийн удирдлагуудад хандаж мэдэгдэл хийсэн видео бичлэгээ “Youtube.com” сайтад байршуулсан тухай “TASS”агентлаг мэдээллээ. Нэгэн хэт даврагч германаар “Тун удахгүй бид Герман болон Австри улсад халдлага үйлдэх болно. Мөн бидний эсрэг нэгдэж, бидний хүчийг сулруулахыг хичээж буй Германы Канцлер Ангила Меркелийг хороох болно. Энэ бол жинхэнэ сүрдүүлэг. Биднийг басамжлах хэрэггүй. Меркел үхэх болно” гэж хэлжээ.
Хэт даврагч ийн хэлснийхээ дараа Иракийн хоёр иргэнийг буудан хороосон байна. Энэхүү бичлэгийг Иракийн Мосул хотноо хийсэн хэмээн албаныхан баталж байна. Германаар тун цэвэрхэн ярьж, канцлерийг сүрдүүлсэн хэт даврагчийн мэдээллийг “FBI” цуглуулж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ