Эдийн засгийн ил тод байдлын хууль УИХ-ын босгыг давах уу

img

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Үүний дараа УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болж, Галт зэвсгийн тухай хуулийг батална. Мөн Өршөөлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хэлэлцэнэ. Харин өнөөдөр эцсийн хэлэлцүүлэг нь хийгдэх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл батлагдах эсэх нь эргэлзээтэй буй. Учир нь МАН-ынхан энэ хуулийг дэмжихгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа юм. 

 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.

 

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

 

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

14.00 цагаас:

Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/-ийг хийнэ. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
АН энэ хуулиар бондын мөнгө идэж цусалсан хулгайч нараа өршөөх гээд байж магадгүй гэж хардаж байна шүү, үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй шүү, хэмжээгүй их мөнгө идсэн байх шүү,
2015-08-07