“МН370”-ийн зорчигчдын гэр бүл өлсгөлөн зарлав

img

 

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр Энэтхэгийн Реюнион арлаас олдсон онгоцны далавч 516 өдрийн өмнө сураггүй алга болсон “МН370” онгоцных мөн болохыг баталж, багийн 15 гишүүн болон 224 зорчигчийг албан ёсоор амиа алдсан хэмээн зарласан юм. Энэхүү мэдэгдлийн дараа Малайз зорчигчдын гэр бүл Ерөнхий сайдтайгаа уулзахыг хүсч, эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Зорчигчдын гэр бүл “МН370” онгоцыг эзэмшигч “Malaysia Airlines” компанийн байрны өмнө суулт хийж, Разак болон Францын шинжээчдийг үнэн зөв мэдээлэл өгөхийг хүссэн байна. Зарим зорчигчын гэр бүл хуурай өлсгөлөн зарлаж эхэлжээ. Францын шинжээчид далавчны хэлтэрхийнүүдийг шалгасан тайлангаа албан ёсоор танилцуулаагүй байгаа юм.

 

Малайзын Засгийн газар онгоцны хэлтэрхийнүүд олдсон Реюнион арлыг самнаж, “МН370”-ийн их биеийг олохоор болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ