С.Дэмбэрэл гишүүн алдаанаасаа суралцаж, засарчээ

img

 

Цахим ертөнцөд хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болж нэлээд ороогддог гишүүн бол С.Дэмбэрэл. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанд хоцорч ирчихээд, та яагаад хоцроод байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад эрхэм гишүүд маань хэнэг ч үгүй би хоцордог юм гэсэн хариулт хэлээд зогсч байсан түүхтэй.



Тэгвэл түүний дэлгэрүүлсэн “Дэмбэрэл стайл” бусад Дэмбэрэл нэртнүүдийн дургүйг хүргэж, нэр төрөө сэргээлгэх хэмжээнд хүрч байв. Мөн хошин урлагийнхны сурталчилгаа ч болоод амжсан. Хэдийгээр гишүүдийг “явдаг онигоо” хэмээн хөөрхөн шоглодог ч бодит амьдрал дээр тэд үнэхээр л явдаг онигоо гэдгээ энэ мэт үйлдлээрээ батлан харуулдаг.



Учир нь саяхан С.Дэмбэрэл гишүүн өөрийнхөө твиттер хуудсаар жиргэхдээ С.Одонтуяа гишүүнтэй авахуулсан зургаа тавьж, зүүн гар талаас би гэх тайлбар зүүсэн нь түүнийг үнэхээр стилдээ үнэнч гэдгийг нь дахин харуулсан юм.



Тэгэхдээ эрхэм гишүүн маань сүүлийн үед нэлээд засарч, ямар ч хурал байсан хамгийн түрүүнд ирээд суучихдаг болсон гэнэ билээ шүү. Алдаанаасаа суралцаж, засарна гэдэг л энэ байх. Өнөөдөр ч мөн ялгаагүй 09:30 цагт эхлэх байсан байнгын хорооны хуралдаанд С.Дэмбэрэл гишүүн шиг цагтаа гозойсон гишүүн алга аа.

 

 


Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хэлсэн үгэндээ ороогдоно гэдэг жинтэй санй үг хэлсэн дээ л байгаа юм ш тээ
2015-08-08
Ууганбат:
Нээрээ л та бүхэн хэн нэгнээс мэдээ, мэдээлэл, зураг авч мэдээлэл бэлтгэж байгаа бол эс сурвалжаа заавал дурдаж байх хэрэгтэй шүү. Энэ зураг М.Зоригт гишүүний өглөө авсан зураг байна.
2015-08-07
hhhhjj:
ugaasaa hurlaa neg ch tasaldaggvi tsoohon gishvvdiin neg yum bn lee. Harin duugai mortloo doodoh n noiton nohdvvd bol baigaa baihaa
2015-08-07