Куала Лумпурт Консулын газартай боллоо

Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо энэ сарын 6-ны өдөр Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээгдсэн байна.
Монгол Улын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕАН-ы бүсийн чуулга (АРФ)-ны Сайд нарын 22 дугаар уулзалтад оролцох үеэрээ Консулын газрын албан ёсны нээлтэд оролцож, Малайз Улсад суугаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзжээ.
Малайз улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын эрх, ашиг зөрчигдөх тохиолдол удаа дараа гарч байсан. Тэгвэл одоо щ иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллах албан ёсны төлөөлөгчийн газартай болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ