Тайпэй хотыг хар салхи дайрчээ

img

 

“Typhoon Soudelor” гэх хар салхи Тайваны нийслэл Тайпэй хотыг дайрч, их хэмжээний хохирол учруулсан тухай тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээллээ. Хар салхины улмаас 100 гаруй хүн гэмтэж, 140 гаруй байшин, барилга нурсан тухай “www.dailymail.co.uk” уламжлав.  Тайпэй хотноо их хэмжээний аадар бороо орж, гудамж, талбай бүхэлдээ усанд автсан байна. Зарим газруудад цахилгаан тасарч, цэвэр усны хомсдол үүсчээ. Тус улсын удирдлагууд гамшгийн бүсээс 163 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Тус хар салхи Тайвань, Япон, Филиппинийг дайрч өнгөрсөн бол одоо Хятадыг чиглэж байгаа юм. Хар салхины улмаас Япон 350 мянган иргэнээ аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн билээ. Хар салхи Хятадын Шанхай хотыг чиглэн явж буйг АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ