Засгийн газрыг амлалтаа биелүүлэхийг шаардана

МҮЭХ Засгийн газраас амлалтаа биелүүлэхийг шаардахаар болжээ. Тодруулбал, шинээр сэлбэгдэн ажиллах Засгийн газраас үйлдвэрчний эвлэл хүлээсэн үүргээ биелүүлэхийг урьдын адил хатуу шаардах болно гэсэн байна.
2015 оны 1 сард байгуулсан хөдөлмөрийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн дагуу засгийн газар ажилчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж хамгаалах зэрэг олон үүргийг хүлээсэн ч өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй хойшлуулсаар байгаа билээ. МҮЭХ, түүний олон мянган гишүүдийн зүгээс Засгийн газрыг хүлээсэн үүргээ цаг алдалгүй биелүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн.
Удахгүй бүрэлдэх Засгийн газар, Хөдөлмөрийн сайдаас амласнаа биелүүлж, иргэдийн өмнө хүлээсэн үүрэгээ биелүүлдэг засгийн газар болж ажиллахыг нэхэл хатуу шаардан ажиллахаа тус холбооны албаны эх сурвалж онцолсон юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ