Трамп: Хүүхнүүд надад дуртай

img

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намыг төлөөлөн, нэр дэвших хүсэлтэй байгаа эрхмүүд энэ амралтын өдөр халз мэтгэлцсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Нэр дэвшигчдээс рейтингээрээ тэргүүлж буй тэрбумтан Дональд Трамп халз мэтгэлцээнд ялалт байгуулсан болохыг “CNN” агентлаг онцолсон байна. Учир нь Трамп хөтлөгчийн асуултад маш энгийнээр хариулжээ.

 

Хөтлөгч “Та өөрийгөө Ерөнхийлөгч болж чадна гэдэгт итгэлтэй байна уу. Танд аль насныхан саналаа өгөх бол. Энэ асуудлаар судалгаа явуулсан уу” гэж асуухад Трамп “Хүүхнүүд надад дуртай. Тиймээс хүүхнүүд надад саналаа өгөх болно. Америкчуудын 48 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний 25 хувь нь надад дуртай, миний үзэл бодлыг хүндэтгэдэг” гэж хэлжээ.

 

Трамп Ерөнхийлөгч болбол Америкт ажиллаж, амьдарч буй бүх цагаачийг явуулахаа мэдэгдээд байгаа. Халз мэтгэлцээний үеэр Трампаас “Та цагаачдыг үзэн яддаг гэсэн. Та Ерөнхийлөгч болсон ч энэ үзэл бодолдоо үнэнч байх уу” гэж асуужээ. Трамп “Би тэднийг буруутгахгүй. Бүх хүн сайхан амьдрахыг хүсдэг. Америк нэгдсэн улс гэх шалтгаанаар цагаачдын гэр болох ёсгүй. Би Ерөнхийлөгч болбол Америкийг цагаачдаас чөлөөлөх болно” гэж хариулсан байна.

 

Халз мэтгэлцээний дараа Трампийн рейтинг өсч, гол өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтонтой тэнцжээ. Хэрвээ тэрбумтан ялалт байгуулж, намаасаа гарч ирвэл жинхэнэ өрсөлдөөн Хилари, Трамп хоёрын дунд болно гэдгийг судлаачид үзэж байна. Гэхдээ Трампийн хэтэрхий итгэлтэй зан намын удирдлагуудад таалагдахгүй байгаа хэмээн гэрчүүд мэдээлж байгаа. Бүгд найрамдах намын дарга Митч МакКонелл “Бага ярих нь ялалтад хүргэдэг” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
DONALD TRAMP UGAASAA HVCHIRHEG JINHENE UDIRDAGCH HVN AMERIKCHUUD DONALD TRAMPIIG ERONHIILOGCHOOR SONGOH NI TODORHOI BOLSON BUSDAASAA ILVV NER HVND VZVVLELTTEI BAIGAA AGUU HVN DEE DONALD TRAMP
2015-08-11
ЗОЧИН:
ДОНАЛЬД ТРАМП АМЕРИКИЙН ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО АМЖИЛТ ХҮСЬЕ
2015-08-11
Зочин:
ene hun yalagdana
2015-08-10
Зочин:
NOYON SOLIOT
2015-08-10