С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ

img

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

 

 

Тэрбээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөлийн тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар бие даагчдын зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийн талаар танилцуулав. Бие даагч гишүүд Өршөөлийн тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт дээр анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрээр хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baagii:
Bosoo Ganbaa said bolohgui yum uu. Uul uurhai ih yaridag hun yasan
2015-08-10