22 хүүхэд усанд осолджээ

Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад дуу цахилгаантай, усархаг хур бороо орж гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна. Энэ зуны хувьд Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой дуудлага эзэлж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
Харин иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан зуны улирал эхэлснээс хойш 74 хүн гол усанд осолдсон байна. Тэдний 22 нь бага насны хүүхэд байгаа аж.
Удахгүй хичээл сургуулийн улирал эхэлж орон нутгаас хот руу орж ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэр иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, гол усанд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ