Нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно

img

Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

 

11-нд баруун, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо, 12-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 11-13-нд зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

 

11-12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ