Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:30 цагт Монгол, Чехийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг хэрэгжүүлэх гэрээнд маргааш гарын үсэг зурах бөгөөд төслийн санхүүжилт болон төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулна. Утас 260718, 99906083
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар багийн иргэд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнгийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт Парламентэд суудалгүй найман намын төлөөлөгчид УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлнэ.
НЗДТГ-ын А заал-нд
11:00 цагт: "Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлт"-ийн ажил наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас "Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлт"-ийн талаар мэдээлэл хийнэ.
Монгол Ньюс" мэдээллийн төвд
11:00 цагт: Монголын туялзуур сэлэмний холбооноос ирэх сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний анхдугаар хэвлэлийн хурал болно. Утас: 93115665, 99279540.
Туушин зочид буудлын Сүлд танхимд
11:45 цагт "Улаанбаатар Эдийн Засгийн Клуб"-ын наймдугаар сарын уулзалтанд Олон улсын нэрт эдийн засагч Ken Schoolland "Худалдаа, Шилжилт хөдөлгөөн Энтерпренёр: Хөгжилд хүрэх зам" сэдвээр илтгэл тавина. Утас: 88073547, 88118112, 88112565, 99215984
СЭТГЭГДЭЛ БИЧИХ