Гадаад худалдааны импорт 30 хувиар буурчээ
2015-08-11

Манай улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний долоон сарын хугацаанд 604 сая ам.долларын ашигтай гарсан хэмээх урьдчилсан статистик гарчээ.

 

Үүнд, импорт өмнөх жилийнхээс 30 хувиар буурч, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.0 орчим хувиар буурсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн байна.

 

Тухайлбал, тайлант хугацаанд 426 сая ам.долларын үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, 239 сая ам.долларын тээврийн хэрэгсэл зэргийг импортолжээ. Импортолсон бүтээгдэхүүнийхээ 36.3 хувийг БНХАУ-аас авсан бол экспортынхоо 86.1 хувийг мөн нийлүүлжээ. Өмнөх жилүүдийн үзүүлэлтээс харвал импортын 30-40 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг бол 30 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг байсан ба ОХУ-аас татах барааны хэмжээ өнгөрсөн жилд импортын 29 хувийг бүрдүүлж байсан бол энэ жил 26 хувийг бүрдүүлж байна.

 

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин