Ч.Улаан: Татварын өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргадаггүй

img

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Энэ төрлийн хууль 2007 онд батлагдаж байсан удаатай. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.

 

 

 

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийгбаталснаар далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ гэжтайлбарлаж байгаа. Хуулийн талаар та юу  хэлэх бол?

 

-Анх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь далд эдийн засгийг ил болгох зорилготой байсан.

Харин батлагдсан хуулийн маань үндсэн зорилго бол өршөөл үзүүлэх болж хувирлаа гэж дүгнэж байна. Ер нь эдийн засгаа ил болгохын тулд тодорхой хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, орлогоо нууж, татвараас зайлсхийсэн үйлдэлд нь ял хэлэлцэхгүй байх нь том дэмжлэг, өршөөл болдог. Дээрээс нь татвараа төлөөгүйгээс үүссэн алданги, торгуулиас чөлөөлөх нь эдийн засгийн томоохон дэмжлэг юм. Цаана нь эдийн засгийнх нь агуулгаар аваад үзвэл үндсэн татвараа тодорхой хувь зааж, үе шаттайгаар төлж барагдуулах нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн ашиг сонирхол зөв хослох ийм хувилбараар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэгждэг. Гэвч манайд хавтгайруулж, бүгдийг нь өршөөдөг. Энэ нь хүнд хэлэхэд сайхан сонсогдох боловч цаанаа эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулах вий гэж хувьдаа болгоомжилж байна.

 

-Тухайлбал болгоомжлох ямар асуудлууд байна вэ?

 

-Татвараа хуулийн дагуу төлж байсан, татварын хуулиас зайлсхийж  байгаагүй шударгаар явж ирсэн хүмүүсийн урмыг хугалсан алхам боллоо. Энэ нь эргээд ойр ойрхон Өршөөлийн хуулийг хүлээх сөрөг хандлагыг бий болгох вий гэж болгоомжилж байна. Өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргадаггүй. Тэр тусмаа 2007 онд батлагдсан хуулийн үр дүнд өнөөдөр би эргэлзээтэй байдаг хүн. Энэ талаар нэг жишээ хэлж болно. Хууль батлагдахын өмнө, батлагдсаны дараа жилийг харьцуулаад үзэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ буурсан дүн гарсан байдаг. Тиймээс үүнийг нухацтай авч үзэж, анхааралтай хандах асуудал байсан. Харамсалтай нь дэндүү яарч, магадгүй тодорхой зорилгод хөтлөгдсөнөөс ийм хууль гарав уу гэж хувьдаа сэтгэл дундуур байна.

 

Өмнөх хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг энэ удаад хамруулахгүй байх зохицуулалтууд орж чадсануу. Мөн энэ хуульд хамрагдсан аж ахуйн нэгжийг ил зарлаагүй. Энэ талаарх мэдээллийг ил болгохболомжтой юу?

 

-Ер нь юм ил тод байх нь зөв. Хэдийгээр ил задлахгүй байгаа боловч нийгэмд нууц зүйл байдаггүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлддөг аж ахуйн нэгжүүд бие биеэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэн нь татвараа төлсөн, төлөөгүй гэдгийг сайн мэддэг. Уг нь үүнийг нууцлаад байх шаардлагагүй. Ил тод байх нь илүү сургамжтай байна гэж хувьдаа бодож байсан. Харамсалтай нь хуульдаа нууц байна гээд баталчихлаа.

 

Хуульд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой буюу хөрөнгө оруулгын мэдүүлэгтэй холбоотойбүх заалтууд хасагдсан гэсэн. Энэ нь магадгүй уг хуулийг илүү чангаруулсан байж болзошгүй гэж цөөнгүйхүн хэлж байгаа?

 

-Чангараад байгаа зүйл байхгүй. Өмнө нь бүрдүүлсэн хөрөнгө оруулгын мэдүүлгээ шинэчилж мөрдөхийг нь зөвшөөрсөн л заалт байгаа.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen bichij:
Elbegdorj ch ikh muu sanaatai mortloo uran ugtei ju gej ch helj ergeed medne shuu
2015-08-19
Axyi:
YlaanA bodojyariya
2015-08-16
Зочин:
Хэдхэн сарын өмнө Ерөнхийлгөч Ц.Элбэгдорж, манай улсад 35 тэрбум төгрөгийн татвар хохирол учруулж, 6.1 их наяд төгрөгийн бохир мөнгө угаасан хэргийг өршөөсөн. Гэтэл нөгөө нөхдүүд нь улсад учруулсан хохирол болох 35 тэрбум төгрөгөө төлөөгүй л явж байна. Харин алдаж энэдсэн Монгол аавын хөвгүүдийг уучлах болохоор, өөрийн улсын ерөнхийлөгч нь алагчилж үзэв. Авилгалын хэргээр Монгол хүнийг өршөөхгүй гэхэд хүлээж авлаа, хохиролоо барагдуулж байж өршөөлд ор гэхээр нь хүлээж авлаа гэтэл одоо болохоор бүр хориг тавьна энэ тэр гэж солиорох юм. Монгол хүн хохиролоо барагдуулаад өршөөлд оръёо гэхээр болохгүй харин гадаад хүн бол хохиролоо барагдуулаагүй ч өршөөлд орж болдог ямар улсад амьдарч, ямар ерөнхийлөгчөөр удирдуулж байна аа. Монгол төрийн бодлого өршөөлийн хуульд шингэх ёстой гэж хашгирах Ерөнхийлөгчөөс асууя??? Таны яриад байгаа зүйл Монгол хүнийг алагчилж, дорд үзэж, гадны хүмүүсийг дэмжих юм уу? Зөвхөн Жастин Каплагийн учруулсан 35 тэрбум төгрөгийн татварын хэрэг нь одоо шоронд албан
2015-08-14
unen bichij:
Elbegdorj ch ikh muu sanaatai mortloo uran ugtei ju gej ch helj ergeed medne shuu
IRGEN:
ULAAAN GUAI BITGII HUDLAAAAAAAAA YM YRIAD BAI NAAD HUULI CHINE MASS IH HERGTEI HUULI SHUU DEEEEEEEE
2015-08-11